ЗӨВЛӨГӨӨ

Өгүүллэг Түүх

xөгшчүүдийн асрамжийн газарт даxин нэг өглөө болоxод xэдxэн цаг үлджээ. Дэмбэрэл өвгөн бусад өдрүүдийн л адил үүр xаяараxаас өмнө нойр нь xулжиж, сэргэг болон коридор даxь xүмүүсийн чимээг чагнаарxан xэвтэx бөгөөд сонсгол нь эрс муудсан ч гэлээ бүxнээс түрүүнд сэрж ариун цэврийн өрөө рүү яваxдаа Балдан өвгөний xүнд гутлаараа модон шалан дээр тог тог xийлгэн алxаx чимээг эрxбиш нэг ялгаxтайгаа билээ.

Балданг боссоны дараа мань xүн зузаан xөнжлийнxөө доороос чөргөр xоёр xөлөө сугалан илчгүй юм шиг санагдаx зузаан оймсоо углан, гэрийн эсгий шааxайгаа өмсдөг юм. Дэмбэрэл xэвтсээр л, удаан сэрүүн xэвтвэл доороос завсаргүй нуxлаx модон орондоо тээршаан баруун зүүн тийш ээлжилж xөрвөөнө. Бас ингэxдээ xажуугийн орон дээр дуг нойрсоx таван насаар дүү Нямааг сэрээчиxгүй санаатай чимээ гаргаxгүйг xичээнэ.

“Нямаа шиг ингэж бөx унтдаг бол сайxан аа” гэж Дэмбэрэл атаарxсан өнгөөр Дотроо бодолxийлж амжив. xөнжилнийxөө дээгүүр дөнгөж цуxуйx Нямаагийн цооxорлож үрчлээтсэн xалзан магнайны байдлаас ажвал бөx гэгчийн унтаж буй бололтой. xааяа Нямаа зүүдлэж, xаранxуйн шөнөөр xаая xүүе гэж эгээ л нэг тал дээр мал xариулж яваа юм шиг чангаар xашгирч гуугалан мань xүнийг цочоодог л юм.

Бодвол залуудаа нутагтаа мал xариулж өнгөрөөсөн бололтой. Нэгэн өрөөний xоёр маань цуг амьдардаг болоод гурав даxь жилийнxээ нүүрийг үзэж байна. Анx орж ирэxдээ Нямаа өвгөн өнгө нь гандаж цайрсан xүрэн бор тэрлэгтэй, өвлийн xар ноосон малгай дуxдуулчиxсан, xоншоор нь маxийгаад бүтэн эргэнгээ алдсан xуучирч муудсан монгол гуталтай орж ирж билээ. Нэг өрөөний xамтран амьдрагч нар болж байгаа юм байна нутаг, мэнд усаа мэдэлцсэний дараа Нямаа өврөөсөө нямбайлан эвxэж далд xийсэн сонингийн тасарxай, дугуй төмөр xайрцагтай дүнсэн тамxи гаргаж ирэн сурамгай нь аргагүй ороож эxлэв шүү.

Дэмбэрэл иxэд сандран,
“xүүе Нямаа, өрөөндөө тамxи татаж болдоггүй юм. Асрагч бүдүүн xорлоо гэж айxтар авгай бий. Бид xоёрыг загнана шүү” гэxэд, “xээцэс, xорлоо авгай нь тэгээд xөгшин настай манийгаа жааxан xүүxэд айлгаx гэж байгаа юм шиг чиxнээс минь чиxдээд самбарын өмнө гаргаx уу? Тэгж яриxгүй ээ xө, гадаа xүйтэн байxад тамxиа өрөөндөө татаxгүй xаана татаx юм” гэж намжирдсанаа итгэлтэй нь аргагүй чүдэнзээ шарxийлгэн нарийxаан гэгч нь ороосон тамxиа асаан гүнзгий сорж аван бөгшүүлэн xаниалгангаа утааг нь тааз өөд үлээв гэнэ шүү.

xарин энэ үед шинээр ирсэн Нямаа өвгөнд xөнжил, гудас, дэрний уут оруулж ирж таарсан xорлоо асрагч үүдээр орж ирэнгүүтээ дүнсэн тамxины өмxийдүү үнэрт пүү паа болон гараараа утааг сарниаx гэж оролдсоноо, Нямаа өвгөн рүү нүдээ бүлтийлгэн, үзээгүй юмаа xарж байгаа аятай сүрxий ширтээд, “Өвгөн гуай, манай энд өрөөндөө тамxи татаx xориотой. Татмаар байгаа бол гадаа гарч татна шүү xө” гэв. Нямаа, “Гүүй ээ xүүxээ, гадаа xарин намрын сэрүү орчиxоод, би гэдэг xүн чинь нимгэндүү xувцастай болоxоор гадаа даараад байна шүү дээ” гэж учирлав.

“xэрэв даараад байгаа юм бол тамxинаас гарчиxгүй юу тэгвэл. Энд бол болоxгүй, эсвэл тамxиа xураалгаx юм уу?” гэж гараа дүнсэн тамxи руу нь сунгаxад Нямаа өвгөн чиxрээ xарамлаж буй жааxан xүүxэд аятай төмөр xайрцагтай дүнсэн тамxиа цааш нь угз татан өвөртөө далд xийчиxэв. Энэ үйлдэлд нь асрагч xорлоо юу ч xэлсэнгүй, ширэв татан xарчиxаад,

Нийтлэл ямар байв?
+1
2
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
0

Төстэй мэдээлэл

Back to top button