Ангилагдаагүй

Б.Жаргалсайхан: Түүнийг араатан болгох, чихгүй толгой болох зам руу та бид түлхсэн

Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, цагдан хорих шийдвэрийг үргэлжлүүлэхээр боллоо

.Н.Түвшинбаярын өмгөөлөгчийн зүгээс “Н.Түвшинбаярын хувьд гэм буруу дээрээ маргаж байгаа зүйл байхгүй. Гарсан хохирлыг төлж байгаа.

Нийтдээ гурван тэрбумыг хохирогч талд төлсөн. Цаашид ч төлнө. Маш их гэмшиж байгаа. Хохирогчийн эрүүл мэндэд маш их санаа зовж байгаа” гэсэн тайлбар өгсөн.Цахим сүлжээнд Б.Жаргалсайхан “НИСЭЖ ЯВААД…

Одоо л алу ур чин, я ра гчин гэдгээрээ дуудуулаад байгаа Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярын мөрнөөс адис авах, хүүхдээ нэрийг нь өгдөг байв.

Бүр гарыг нь үнсээд уйлаад байсан эрийг хүртэл харж байлаа.Тухайн үед Түвшинбаяр арх и у у лаа, зодоон цохион хийлээ гэхэд бүгдээрээ барьж иддэг байв.

Түүнд хир халдаадаггүй байсан нөхдүүд бах таваа ханган муулсаар. Энэ залуу гэмшиж амиа хорлоход бэлэн байгаа юм билээ.

Ийм оролдлого гаргасан учраас нэг их цагдан хориогүй гэдэг. Түүнийг араатан болгох, чихгүй толгой болох зам руу та бид түлхсэн.

Хамгийн гунигтай нь Түвшинбаярыг үнсэх гэж дайрч нөхдүүд алуурчинг “Ал” “Цаазал” гэж хашгирсаар…” хэмээв.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
1

Төстэй мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button