Ангилагдаагүй

Хөдөөний иргэд Сар шинээр нэгэндээ гэнэтийн бэлэг бaрьжээ Алдуул малаар нь гэнэтийн бэлэг барихад баярласандаа уйлчихав

Төв аймгийн Сэргэлэн сумын малчин П.Чинбат 22 тооны үхрээ алдаад сар гаруй болсон ч цагдаа нарын тусламжтай олж авчээ.

Малаа алдсан тухайгаа цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй бөгөөд “Малчин 109” лавлахаар дамжуулан эрэл сурлын зараа байршуулсан байна. Хүн бүл муутайн дээрээс малчин

П.Чинбат хөлөө гэмтээсэн тул үхрийнхээ араас эрэл сурал хийж чадахгүй байсан ажээ.Төв аймгийн Цагдаагийн газрын мал хулгайлах гэ.мт хэрэгтэй

тэмцэх хэсгийн хамт олон уйгагүй эрж, 100 гаруй км-ээр холдсон байсан үхрийг нь олсон юм. Улмаар эзэнд нь хэлэлгүй аваачиж өгөхөд

П.Чинбат баярласандаа уйлчихав. Энэ тухай гэгээлэг нэвтрүүлгийг ТВ5 телевизийн хамт олон бэлтгэн хүргэсэн юм.Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул

Төв аймгийн Баянцагаан суманд өвөлжиж буй малчин Ц.Бээжингийнд сар орчмын өмнө 20 гаруй тооны үхэр хойд зүгээс иржээ.

Алдуул мал гэдгийг гадарласан хашир малчин гэрийнхээ ойролцоо маллангаа багийн даргадаа мэдэгдсэн байв.ТВ5 телевиз болон

Төв аймгийн Цагдаагийн газрын мал хулгайлах гэ.мт хэрэгтэй тэмцэх тасгийн хамт олон ийнхүү сар шинээр алдуул малаа хайж байсан малчныг баярлуулжээ.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
1
+1
1

Төстэй мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button