Ангилагдаагүй

ШУУРХАЙ : ИХ БРИТАНИ УЛС ОРОСЫГ ЮУ Ч ҮГҮЙ СҮЙРҮҮЛНЭ ГЭЖ МЭДЭГДЖЭЭ ЧУХАМ ЯАЖ СYЙРҮҮЛЭХ ВЭ ГЭВЭЛ ЭДИЙН ЗАСГИЙГ НЬ ЮМ

Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс нь Оросыг Украйнд байлдааны ажиллагаа эхлүүлсний төлөө эдийн засгийг нь юу ч үгүй сүйрүүлнэ гэж мэдэгджээ.

Тэрбээр хэлэхдээ “Бид Оросын эдийн засгийг сүйрч, Украйны тусгаар тогтнол болон газар нутгийн бүрэн бүтэн байдал сэргэх хүртэл тайвшрахгүй” гэжээ.

Түүнчлэн Лондон нь 500 сая фунтын хөнгөлөлтэй зээлийг Киев тусламж болгон олгохоор болсон тухайгаа мэдэгджээ. Гэхдээ энэ бол ийм хэмжээний мөнгийг

Лондон шууд зээлнэ гэсэн үг биш юм бөгөөд Лондоноос Зеленскийн Засгийн газарт гарган өгч байгаа зээлийн баталгаа юм байна.

Зеленскийн Засгийн газар энэ баталгааг ашиглаад олон улсын банкнуудаас зээл авах боломжтой болох аж.Зарим мэргэжилтнүүдийн онцолж байгаагаар бол Их Британи,

АНУ гэх мэт өрнөдийн улс орнууд Украйнд, бүр тодруулбал Зеленскийн Засгийн газар олон зуун сая долларын тусламж үзүүллээ гэх бүрдээ нэг ч удаа буцалтгүй тусламж үзүүлэхгүй байгаа аж.

Тэд ямагт хөнгөлөлттэй, бага хүүтэй ч гэлээ заавал буцааж төлөх ёстой зээл өгч байгаа гэжээ. Сая хүртэл дайн эхлэхийн өмнө

Украйнд олон мянган тонн зэвсэг нийлүүлсэн гээд байгаа нь өөрсдийн зүгээс Украйнд хөнгөлөлттэй зээл олгоод, тэр зээлийн мөнгөөрөө өөрсдийн агуулахаасаа илүүдэл сум,

хэрэгслээ худалдан аваад Киевт нийлүүлсэн юм байна. Зээлийн нөхцөл ёсоор Украйн дайнд Оросын бут ниргэсний дараа сум, зэвсгийн мөнгийг бага хүүтэйгээр эргүүлж төлөх ёстой.

Украйн нь бүрэн бүтэн үйл ажиллагаатай сумны ганц үйлдвэрээ Донбассын эсрэг иргэний дайны үеэр салан тусгаарлагчдын мэдлийн нутагт орхиж ухраад байсан болохоор

байлдааны ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд тэр бүх зээлийн сум хэрэгслийг хүлээн авахаас өөр аргагүй байдалд орсон байжээ.

Нийтлэл ямар байв?
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
2
+1
2

Төстэй мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button