Ангилагдаагүй

НОЦТОЙ МЭДЭЭ : Идэр есийн хүйтэнд хойд ээждээ тэр архичин эцгээ олж иргээд нүцгэн хөөж гаргажээ 

ухаан орсон цагаасаа л ээж гэдэг хүнийг миний төрсөн ээж биш гэдгийг мэдээд надад яагаад тэгж их харгис ханддаг байсныг ойлгосон. Ээж маань намайг төрүүлэхдээ төрөхийн хүндрэлээр нас барсан. Тэр цагаас хойш аав маань намайг асарч байгаад хойд ээжтэй танилцаж би тэр хүнийг төрсөн ээжээ л гэж боддог байлаа.

Гэхдээ тэр хүн намайг үргэлж зодож загнадаг мөртлөө миний хөөрхөн дүүг огтхон ч тэгдэггүй байсан. Адилхан хоёр хүүхэд нь байхад намайг яагаад ингэдэг юм болоо гэж гомддог байсан ч хүүхэд болохоор тэгээд л мартчихдаг байлаа. Би энэ хөл нүцгэн гүйж яваа хүүг хараад яг ингээд хөөгдөөд гүйж байснаа санаад нулимс унагаан сууна.

Аавыг байгаа үед нэг их зоддоггүй ч үргэлж аавд намайг муулдаг байсан. Аав маань ч надад юу хэлэхгүй эвий үр минь гэсэн харцаар цоо ширтэх тэр нүдийг хараад аавдаа баярладаг байсан ч ээжид намайг өмөөрч ганц ч үг хэлж байгаагүйд гомддог байлаа. Аав минь ээжийн тэр их ааш занг тэсэхээ байж нэг л мэдэхэд архинд орчихсон байсан.

Аав нэг өдөр архиа уугаад ирээгүй би дүүгээ тэврээд унтаж байтал гэнэтхэн үүрээр ээж гал түлж байснаа намайг орноос хуу татаж босгож ирээд хөөе золбин минь тэр тэнэмэл архичин гаа олж ир гээд турсинкнээс өөр халхлах юмгүй идэр есийн хүйтэнд намайг гэрээсээ хөөгөөд гаргачихсан.

Үүр дөнгөж цайж байсан болохоор би ямар их даарч байснаа төсөөлөхөд одоо ч гол зүрхийг минь урж таслах шиг болдог. Би хойд эхийгээ харгис гэж боддог байсан ийм аймар хүн гэдгийг нь тэр үед мэдээд уйлсаар аавынхаа дүүгийнд очлоо. Эхнэр хүүхэдтэйгээ манай гэрээс холгүй хоёр гудмын цаана байдаг болохоор юун аавыг хайх шууд л дүүгийнд нь очиж

Баяраа ахаа намайг оруулаарай би байна гэж орилоход шууд л хаалгаа онгойлгоод хүүе чи чинь яаж яваа хүүхэд вэ бушуухан ор юу болсон гэж асуухад нь би ихэр татан уйлж бүгдийг ахдаа хэлсэн. Ах бас түүний эхнэр нь босоод гал түлж цай чанаж өгчхөөд би чамд хэлсэн биз яав ч зүгээр хүн биш гэж одоо энэ амьтныг ингэж зовоож байхаар хоёулаа аваад өсгөе гэж хэлэхийг сонссон ахын эхнэрийг хараад шууд л уйлчихсан.

Эгч маань намайг тэвэрч аваад одоо битгий ай дахиж чамайг тэр хүүхэн дээр очиж зовохыг чинь харж чадахгүй. Одооноос чи манай том хүү болсон шүү гээд духан дээр минь үнэсэж халуун цай хоол идээд сууж байтал хаалга онгойж цагдаа орж ирэв.

Би хүүхэд л байсан хойно ээж маань намайг хөөж гаргасандаа харамсаад цагдаад дуудлага өгсөн бололтой гэж бодтол бүх зүйл эргэж аавыг минь өнгөрсөн шөнө согтуу жалганд унаж тэндээ нас барсан байна гэхийг сонсоод шууд л үгүй ээ гээд л уйлахад бэр эгч маань намайг тэвэрч аваад тайвшир бүх зүйл зүгээр гэхэд аавын дүү ч бушуухан хувцсаа өмсөөд цагдааг дагаад гарлаа.

Удалгүй ирж ажил явдлын хийж эхэлье дээ мөн байна гэсээр орж ирлээ. Би хойд эх дээрээ очихоос айж байсан ч ахыгаа дагасаар гэрт нь очлоо. Мэдэж байгаа ч юм алга. Дүүг минь тэвэрчихсэн унтаж байсан тэр хүнийг хараад бяцхан зүрхэнд минь маш их хорсол төрж байсан ч юу хэлэлгүй уйлсаар. Ах маань өнгөрсөн шөнө өнгөрчихжээ гэхэд хойд ээжийн царай хувьс хийж юу яриад байгаа юм битгий худлаа ярь гэсээр дүүг минь тэвэрсээр уйлж гарлаа.

Ингээд л аавынхаа бүх ажил явдлыг хийж дуусгасны дараа ах минь дүүгээ би өргөж авна. Танд үлдээж чадахгүй гэхэд хойд ээж маань би наадахаар чинь яахав дээ аваад яв гээд ахтайгаа хөтлөлцсөөр өсөж торнисон гэрээ нулимс дүүрэн нүдээр тойруулж нэг харчхаад бурхан болсон аавынхаа зураг уруу хараад хүү нь сайн хүн болно гэж хэлээд хөөрхөн алаг дүүгээ хараад ах нь дүү дээрээ заавал ирнэ гэж хэлээд гарсан.

Тэр явдлаас хойш удалгүй хойд ээж аавын газрыг зараад хөдөө байдаг аав ээжийнхээ гэрт очиж амьдрахаар нүүсэн. Тэр цагаас хойш дүүгээ нэг ч хараагүй. Ах эгч хоёр маань намайг элбэг хангалуун өсгөөгүй ч хайраар дутаагаагүй ээ. Би өсөж том болтлоо бүхий л ажлыг хийсэн дээ.

Ах эгч хоёртоо нэмэр болох гээд л өдөр шөнөгүй ажиллан. Ажил хийгээд шөний хэдэн цагт ч хамаагүй ядраад ороод ирэхэд халуун цай хоолоо хөргөөчих вий гэсэн шиг хэдэн давхар юманд баглаад боочихсон эгчийгээ хараад төөргөөр учирсан ээж минь юм уу гэж дотроо бодож тэр их хайрыг нь яаж хариулна даа гэж бодож улам их хичээсэн.

Одоо би өрхийн тэргүүн хоёр ч сайхан үрийн аав болж Монголдоо дээгүүрт орох замын компани захирал болсон. Ах эгч хоёрыгоо 2 жилийн өмнө гурван өрөө байранд оруулж дүү нараа бүгдийн гадаадад сургахаар явуулсан. Одоо тэдний минь жаргах ээлж. Хайраар дутаалгүй өсгөсний тань хариуд би та нарыгаа юугаар ч дутаахгүй сайхан амьдруулна гэсэн амлалтдаа хүрсэн. Одоо хүртэл хаяа нэг яваад очихоор хүү минь ирлээ.

Бушуул түргэн хоол цай хий ядарсан байлгүй жоохон хэвтэж амраад ав гээд л яг төрсөн гэртээ ирж эрхэлж байгаа юм шиг үнэхээр аз жаргалтай байж чаддаг даа. Саяхан төрсөн дүүгээ хайж байсны эцэст олж ёстой хөөрхөн охин болсныг хараад дүүгээ мөн дэргэдээ авсан.

Хөөрхий минь хойд ээж маань өнгөрөөд удаагүй байсан. Өөд болохоосоо өмнө ахыгаа олж уулзаараа өөр чамайг нааш ир гэх хүн байхгүй шүү гэж хэлээд үлдээсэн байсан. Би дүүдээ гомдохгүй ахаа гээд эрхэлж байсан тэр хөөрхөн нүд нь яг хэвээрээ. Ингэж л би энэ бүхнийг туулж өнгөрүүлж өдий зэрэгтэй сайхан амьдарч байна даа…

Нийтлэл ямар байв?
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Төстэй мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button