Ангилагдаагүй

Цагаанбаатар: Ээж маань нэг хүнтэй хоёр талаасаа 2,3 хүүхэдтэй нийлсэн….

Х.Цагаанбаатар: Бага байхад төрсөн эцэг минь бурхан болж, ээж дүү ахтайгаа 5 настайдаа Дархан Уул аймагт шилжин очиж билээ.

1990 онд ээж минь Увс аймгийн Хяргас сумын харъяат Нүрзэдийн Балжинням гэдэг хүнтэй хоёр талаасаа 2, 3 хүүхэдтэй нийлж гэр бүл болсон.

Аав ээж хоёрын минь дундаас 2 хүүхэд төрж, бид ам бүл 9 болж өнөр өтгөн айл болсон. Хөлийг минь дөрөөнд гарыг минь ганзаганд эгэл амьдралаас эх дэлхийд хүргэсэн хүн бол яахын аргагүй аав минь юм.

Миний аав Нүрзэдийн Балжинням насаараа 20 гаруй жил Хот тохижуулахад хогны машины жолооч хийсэн хүн.

Сүүлдээ аав минь гар хөл нь өвдөөд хогоо өөрөө ачиж чадахгүй болоод, туслах ачигч авахаар болсон. Тэр үед туслахын цалин гэж байхгүй учир өөрийнхөө цалингаас хуваалцах шаардлагатай болсон юм.

Манайх олон хүүхэдтэй учир зах зээлийн үед аав цалингаа хуваачихвал мэдээж амьдралд хүрэлцэхгүй. Тэгээд аргагүй эрхэнд том ах минь 5 ангийн сурагч сургуулиасаа гарч аавын туслах ачигч болж билээ.

Аав ах хоёр минь биднийг тэжээх гэж их л хөдөлмөрлөсөн дөө. Хоёр ахтайгаа ээлжлээд хааяа бас явж байрны хог ачиж, ангийн хүүхдүүдээсээ ичээд нуугдах үед аав минь “Миний хүү, хүн хог цэвэрлэж хог ачлаа гээд хүн мууддаггүй юм. Хөдөлмөрлөсөн хүн л амжилтанд хүрдэг юм ш дээ” гэж хэлж билээ.

Аавынхаа тэр үгнээс би хөдөлмөрийн үр шим амьдралын амтыг ойлгож мэдэрч байсан үе саяхан мэт санагдана.

Миний аав үнэхээр ажлын төлөө амьдралын төлөө төрчихсөн ноён нуруутай жинхэнэ, Монгол эр хүн байж билээ.

Залуусаа төв талбай дээрээ хогоо битгий хаяарай. Үүнийг бас л нэг хүн цэвэрлэдэг юм шүү. Эх дэлхий, эх орноо хайрлая…

Нийтлэл ямар байв?
+1
1
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0

Төстэй мэдээлэл

Back to top button