Ангилагдаагүй

Маргааш болох барилдаанд Э.ОЮУНБОЛД…

Шинэ үндсэн хуулийн өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан маргааш 14.00 цагт болно. Тус барилдаанд зодоглохоор одоогоор улсын арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын заан Ц.Одбаяр, М.Лхагвагэрэл, улсын харцага Ш.Пүрэвгарьд, Г.Бадрах тэргүүтэй 140 орчим бөх бүртгүүлээд байна. Бүртгэл өнөөдөр 18.00 цагт дуусна.

Анхдугаар шинэ үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан маргааш болно.

Миний бие Монгол түмний уламжлалт соёлын нэг , Үндэсний бөхийн спортоор бага наснаасаа эхлэн хичээллэж, өөрийн бүхий л хүчин чармайлт, бэлтгэл сургуулилалт, хичээл зүтгэлээрээ Монгол бөхийн эрхэм Дээд цолыг хүртсэн. Би тамирчин хүний хувьд Монгол бөхийн дэвжээг шударга өрсөлдөөний талбар байгаасай гэж хүсдэг, допингийн эсрэг хатуу бар суурьтай байдаг хүн.

Харин сүүлйин жилүүдэд Монгол бөхийн спортод допингийн төрлийн бодисийн хэрэглээ байгаа, Мөн допингийн төрлийн бодис хэрэглэж бөхийн цол хүртэж байнаа асуудлаар маргаан мэтгэлцээн багагүй өрнөж,

Улсын их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд, бүх цаашилбар түрүүлж үзүүлэрсэн бөхчүүдээс допинг илэрсэн боловч Допингийн эсрэг Үндэсний төв, Баяр наадмыг зохион байгуулах хорооны эрх мэдэлтнүүд, улс төрийн өндөр албан тушаалтнуудын шууд оролцоотойгоор шинжилгээний хариуг будилаантуулсан талаарх ам дамжсан яриа бөхчүүд, бөх сонирхогч, дэмжигчид, бөхийн хүрээнийхэнд түгээмэл байдаг.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Төстэй мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button