ТАНИЛЦ: Допинг илэрсэн бөхчүүдийг танилцуулая…

Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний хариу ойрын өдрүүдэд анхаарал татаж байна. Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхт ойн баяр наадамд 1024 барилдсан билээ. Үүнтэй холбоотойгоор жил бүр допингийн асуудалт бөхчүүд нэр холбогдог.
Энэ жилийн хувьд 64 бөхийн шинжлээг Солонгос Улсад явуулснаас 6-7 бөхийн шинжилгээний хариунаас допинг илэрсэн гэх мэдээлэл байгаа юм.
Мөн албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар аварга цолтой нэг бөхөөс допинг илэрсэн байна. Удахгүй Монголын Үндэсний Бөхийн Холбоо энэ талаар албан ёсны мэдэгдэл хийх аж.
Шинжилгээний сорьц Өмнөд Солонгосыг зориод нэг сар гаруй хугацаа өнгөрлөө. Хугацаа ихсэх тусам иргэдийн ялангуяа бөх сонирхогчдын итгэл алдарч, шинжилгээний хариунд эргэлзэх шинжтэй болж байгаа юм. Түүнчлэн энэ жилийн баяр наадамд 10 давж, Монгол Улсын 25 дахь аварга болсон О.Хангайгийн аав Ж.Оргихоос хүүгийнхээ допингийн шинжилгээний хариунд итгэлтэй байгаа талаар тодруулсан юм.

Тэрбээр “Би хүүдээ итгэж байна. Миний хүүгээс допинг илрэх ямар ч боломжгүй. Өмнө нь дөрвөн удаа допингийн шинжилгээнд хамрагдсан ч огт илрээгүй. Харин ч миний хүү допинг хэрэглэхийг эсэргүүцдэг хүн шүү дээ” хэмээн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурджээ. Ингээд 2012 оноос хойш допинг илэрсэн бөхчүүдийг танилцуулая.
